top of page
Jamo Group team.jpg

МАНАЙ ГЭР БҮЛИЙН ТҮҮХ

Энэ группын түүх ажилсаг, хичээнгүй нэгэн гэр бүлээс гаралтай. Компанийн хөрөнгө оруулагч И.Баттуяа, Д.Батзориг нар Японд амьдарч байх үедээ Онуки сантай танилцаж, итгэлийг нь олсноор Монгол-Японы хамтарсан хөрөнгө оруулалттай Жамоторабэрү ХХК буюу Japan, Mongolia travel нэртэй компани байгуулагдаж, Өмнийн цэнхэр говьд "Дрийм Говь" жуулчны баазыг 2008 онд барьж босгосон түүхтэй. 2012 онд "Тэрэлж Хиллс Лодж", 2013 онд "Пийс Ресторан", 2015 онд Баяндунгийн мал үржүүлэг, 2017 онд "Лэйк Форест Лодж", 2019 онд "Гүүдрүүт Интертрэйдинг" махны үйлдвэр, 2019 онд "Вэлспринг Вояаж" аялал жуулчлалын компанийг байгуулан, жилээс жилд хурдтай өсөн дэвжиж буй хамт олон юм. 

Анх бид үлгэр жишээ уламжлалт бизнес босгож, чанараар тэргүүлэх зорилготой байсан бол одоо бидний алсын хараа өөрчлөгдөж, энэ гэр бүлийнхээ олон жилийн хөдөлмөрийн үр шимийг ард түмэнтэйгээ хуваалцах зорилгоор хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргахаар, улмаар олон улсын зах зээлд хувьцаа гаргахаар төлөвлөж байна. 

Харин бидний бизнесээ удирдах зарчим маань өөрчлөгдөөгүй бөгөөд “Бид чадварлаг ажилтнуудынхаа хүч, сэтгэлд тулгуурлан хүн ба байгаль орчинд ээлтэй чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулах замаар хэрэглэгчиддээ үнэ цэнтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх” эрхэм зорилготой.

Харин энэ зорилго, алсын харааны цаана гэр бүлийнхээ гишүүдээс гадна хамтран ажилладаг харилцагчид, үйлчлүүлэгчиддээ хүрч, хэрэгцээ, шаардлагад нь нийцүүлэн тасралтгүй хөгжих хүсэл, зорилго бий. Манай гэр бүлийг сонгосон танд баярлалаа. 

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

Batzorig1.jpg

ДАРГИА БАТЗОРИГ

Хөрөнгө оруулагч

Batbayar.jpg

ИШДОРЖ БАТБАЯР

Хөрөнгө оруулагч

Battuya.jpg

ИШДОРЖ БАТТУЯА

МИНЖҮҮР БОЛОР

Onuki San1.jpg

САТОШИ ОНУКИ

Хөрөнгө оруулагч

Bolor_edited.jpg

Хөрөнгө оруулагч

Хөрөнгө оруулагч

ISO 9001:2015

Дэлхийн 170 оронд танигдсан, чанарын стандартын ISO 9001:2015 нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг тууштай нэг түвшинд барьж, тасралтгүй сайжруулах үйл ажиллагааны процесс нэвтэрсэн эсэхийг баталгаажуулдаг бөгөөд манай аялал жуулчлалын цогцолборууд энэхүү стандартыг 2015 онд анх удаа, 2019 онд 2 дахь удаагаа хамгаалсан бөгөөд 2023 онд дахин сэргээсэн билээ. Бид одоогоор энэ стандартыг авч чадсан Монгол улсын цорын ганц аялал жуулчлалын цогцолбор байна.

ISO badge.jpg

ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГЫН БАГ

Battuya.jpg

ИШДОРЖИЙН БАТТУЯА

Үйлдвэрлэл хариуцсан захирал

2008 онд Дрийм Говь Лоджийг үүсгэн байгуулагчдын нэг, хөрөнгө оруулагч И.Баттуяа үнэнч, шударга, зарчимч, цэвэрч зангаараа хамт олноо манлайлан олон жил энэ байгууллагыг удирдсан бөгөөд одоо Гүүдрүүт махны үйлдвэрийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.

Duuya_edited.jpg

БАТЖАРГАЛЫН ДУЛАМСҮРЭН

Аялал жуулчлал хариуцсан захирал

Б.Дуламсүрэн аялал жуулчлалын салбарт 18 жил ажиллахдаа аяллын хөтөч тайлбарлагч, тур операторын үйл ажиллагааны менежер, төслийн удирдагчаар ажиллаж байсан туршлагатай бөгөөд салбартаа чин сэтгэлээсээ хайртай учраас аялал жуулчалын бизнесийг маань амжилттай удирдаж байна. 

Erchim.jpg

ЦЭРЭНДОРЖИЙН ЭРЧИМБААТАР

Хүний нөөц, ложистик хариуцсан захирал

Аялал жуулчлалын цогцолбор дээр гэр үйлчилгээнээс эхлээд тасралтгүй суралцаж, өсөн дэвжиж яваа чадварлаг залуу энэ компанийн хүний нөөцийн албыг удирддаг. Алс зайдуу байрладаг олон салбарын хооронд ложистикийн асуудлыг давхар хариуцаж байна. 

Hishigee.jpg

БАТ-ЭРДЭНИЙН ХИШИГДУЛАМ

Маркетинг, бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан захирал

Тэрэлж Хиллс Лоджийг анх байгуулагдсан цагаас хойш бие даан удирдсан дайчин бүсгүй Хишигдулам одоо аялал жуулчлалын цогцолборын бүх салбаруудын бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэлт, маркетинг, бүтээн байгуулалтын төслүүдийг удирдаж байна. 

436905797_1358002618228342_7347172239882601511_n_edited.jpg

БАТСАЙХАНЫ ОЮУНБИЛЭГ

Санхүү, хангамж хариуцсан захирал

Ажилсаг, уйгагүй, чамбай зангаараа хамт олондоо үргэлж үлгэр дууриал үзүүлдэг Оюунбилэг маань группын санхүү, хангамжийн албыг удирддаг. 

Dream gobi event hall.jpg

ЯЛГАРАХ ОНЦЛОГ

Аялал жуулчлалын бизнес маань 3 салбартай. Салбар бүр орон нутгийнхаа онцлогт тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгодог ч бүх салбарт эрүүл ахуйн өндөр шаардлага, аюулгүй ажиллагааны стандарт, чанарын ISO9001:2015 стандартыг дагадгаараа бид ялгардаг. Цогцолбор бүрийн гэрүүд дотроо ариун цэврийн өрөөтэй, 24 цагийн тогтой, интернетэд холбогдсон бөгөөд өвөрмөц өнгө аястай тав тухтай, тохижилт сайтай юм. Өмнөговийн Дрийм Говь Лодждоо бид гадаа усан бассейн барьсан анхны бааз болжээ. Харин Хөвсгөлийн Лэйк Форест Лодж их хөлийн газарт буй хамгийн буйдхан, чимээ багатайгаараа ялгардаг. Тэрэлж Хиллс Лодж бол олон гэр бүлийн хамгийн очих дуртай, хүүхдэд ээлтэй орчин билээ. 

STAY TUNED.jpeg

ЗӨВ ХАНДЛАГА, ЗӨВ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Бидний бизнесийн амжилтын хамгийн гол тулгуур нь үйлчлүүлэгчид маань билээ. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд бид үйлчлүүлэгчдийнхээ хэлсэн санал, шүүмж болгоныг бэлэг болгон хүлээн авч, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулсны ачаар өдий зэрэгтэй явна. Бидний хувьд мэргэжлийн байна гэдэг нь үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээг ойлгох, сэтгэлд нь хүрч үйлчлэх юм. Манай гэр бүлд нэгдсэн ажилтан бүрт хэрэглэгчийн сэтгэлд 110 хувь хүрч үйлчлэхийг үе шаттайгаар зааж сургадаг. 

Jargalsuren.JPG

Хангамж

Н.Жаргалсүрэн

Үйлдвэрлэлийн салбарын хангамжийг хариуцдаг Жаргалсүрэн маань дэлгүүр хэсэх дуртай, тиймдээ ч энэ ажилдаа жигтэйхэн сайн байдаг. 

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН СЭТГЭГДЭЛ

OAT1.jpg

Dream Gobi camp is an outstanding ger camp located between Dalanzadgad and Bulgan soum in
Southern Gobi Desert. It is convenient located within a one hour drive of the Flaming Cliffs, 
Gobi dunes, Yol Valley. Food is excellent and prepared to very high western standards with a   
super clean kitchen. The owner Bolor is very friendly and accommodating. Best of all they have in the ger bathroom and toilets!!! This ger camp is the best one in Mongolia!

Professor David W. and children, Los Angeles

bottom of page