


Үйлдвэрийн танилцуулга
2015 оноос мал аж ахуйн салбарт үйл ажиллагаагаа эхлүүлсэн манай компани нь Өмнөговь болон Хэнтий аймгуудад өөрийн мах боловсруулах үйлдвэрүүдтэй, орон нутгийн малчидтай шууд хамтран ажилладаг үндэсний үйлдвэрлэгч юм.
Давуу тал ба Стандарт:
-
Олон улсын чанар: ISO 9001:2015 болон HACCP тогтолцоог бүрэн нэвтрүүлсэн.
-
Технологи: Бүрэн автоматжуулсан төхөөрөх, ангилах дамжлагатай.
-
Аюулгүй байдал: Мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээтэй, дотоодын лабораторийн хяналттай бөгөөд "Хүйтэн хэлхээ" (Cool-chain) горимоор тээвэрлэлт хийдэг.
Бүтээгдэхүүний төрөл:
-
Шинэ мах: Вакуум савлагаатай ангилсан үхэр, хонь, ямааны мах.
-
Хагас боловсруулсан: Бууз, баншны таташ, амталсан стейк.
-
Дайвар: Цэвэрлэж ангилсан дотор эрхтэн.

Хамтран ажиллагч байгууллагууд





ӨМНӨГОВЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ
БЛЮФИН КАТЕРИНГ ХХК
ОЮУ ТОЛГОЙ ХХК
МИЙЛ ХАУЭС ХООЛНЫ ГАЗАР
ЭНГИЙН БҮТЭЭМЖ ХХК
Удирдах багийн танилцуулга
"Бидний ард олон жилийн туршлага, нарийн мэргэшил байгаа ч, биднийг нэгтгэдэг ганц зүйл бол ХАРИУЦЛАГА юм. Таны ширээн дээрх мах амттай, эрүүл, баталгаатай байхын төлөө манай баг 24/7 хяналттай ажилладаг."

Д. Батзориг
Хөрөнгө оруулагч
"Жамогранд" группийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч.
Тэрээр 2008 оноос хойш бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй туршлагатай бизнес эрхлэгч юм. 2019 онд "Гүүд Рүүт Интер Трейдинг" ХХК-ийг байгуулан, Өмнөговь болон Хэнтий аймгуудад мах боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, орон нутгийн үйлдвэрлэлийн салбарт бодит хувь нэмэр оруулж байна. Түүний гол зорилго нь Монгол хүний хүнсний аюулгүй байдалд шинэ стандарт тогтоож, чанар, итгэлцэлд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оршдог.

И. Баттуяа
Үүсгэн байгуулагч
"Нимбэр Фүүдс болон Гүүд Рүүт Интер Трейдинг" ХХК-ийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаа, үйлдвэрийн проццесыг хариуцан боловсруулж жигдрүүлсэн. Хятад, Герман, Япон улсад орчин үеийн дэвшилтэт технологиор туршлага судалсан.
"Үйлдвэрлэл гэдэг бол сахилга бат. Жижиг гэлтгүй дамжлага бүрт сэтгэлээ зориулж, стандартыг чанд баримтлах нь бидний тогтвортой хөгжлийн үндэс юм."

Д. Нандин-Эрдэнэ
Захирал
2019 оноос хойш
Гүүд Рүүт Интер Трейдинг ХХК-ийн
гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тэрээр мах боловсруулах үйлдвэрийн
үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, үйлдвэрлэлийн хөгжлийг тогтвортой
өргөжүүлэх, чанар стандартын хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллаж байна.
"Би захирал хүний хувьд биш, өрх гэрийн тэргүүн хүний хувьд манай үйлдвэрээс гарч буй мах бүрт өөрийн нэр төрөөрөө баталгаа гаргадаг."
"Махны үйлдвэрлэл бол зөвхөн бизнес биш, энэ бол хүний эрүүл мэндийн төлөөх хамгийн өндөр хариуцлага юм. Манай багийн гишүүн бүр өөр өөрийн салбарт мэргэшсэн хэдий ч биднийг нэгтгэдэг ганцхан үнэт зүйл бий. Тэр бол 'Таны гэр бүлд очиж буй хүнс хамгийн аюулгүй, хамгийн шинэ байх ёстой' гэсэн хатуу зарчим юм."
ГҮҮД РҮҮТ ИНТЕРТРЕЙДИНГ
Даланзадгад дахь махны үйлдвэр

Мах боловсруулах үйлдвэр нь өдөрт 100 бог, 20 бод мал нядлах хүчин чадалтай, 200 тонн багтаамжтай бүрэн тоноглогдсон гүн хөлдөөх агуулгатай микробиологи болон химийн лаборатори бүхий иж бүрэн үйлдвэр юм.
-
Гүүд Рүүт интертрейдинг, Оюу толгой, Өмнөговь аймгийн ЗДТГ бүхий гурван талт хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байна.
-
Олон улсын стандартад нийцсэн мах, махан бүтээгдэхүүнийг боловсруулдаг.
-
Орон нутагт ажлын байр шинээр бий болж байна.
-
Орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж малчдын амьжиргааг дэмжин эдийн засгийн эргэлтэнд оруулдаг.
-
Улиралын хамааралтай махны хомсдолоос сэргийлж малчдаас бага жинтэй мал авдаг.
-
Япон технологийн дагуу эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.












