top of page

6-р сарын 15. Пү

|

Hatgal

Далай ээжид зочлох аялал 1349К

4 өдөр, 3 шөнийн энэ аяллаар Улаанбаатар-Мөрөн-Улаанбаатарын чартер нислэгээр явж, Хөвсгөл далайн эрэг дээрх хамгийн өндөр зэрэглэлийн Лэйк Форест Лодж аялал жуулчлалын цогцолбор дээр байрлана. Англи-Монгол хэлтэй мэргэжлийн зурагчин аяллын хөтчөөр ажиллана. Хамгийн тансаг бөгөөд тав тухтай аялал.

Registration is closed
See other events
Далай ээжид зочлох аялал 1349К
Далай ээжид зочлох аялал 1349К

Time & Location

2023 оны 6-р сарын 15 04:00 – 2023 оны 6-р сарын 18 06:30

Hatgal, Huzuuvchiin Shil, Khuvsgul Lake, Hatgal 67000, Mongolia

About the event

Улаанбаатар хотоос өглөө эрт нисч Мөрөнгийн нисэх онгоцны буудалд бууна. Хөвсгөл далайн зүг замдаа шууд гарна. Дэлхий дээр уртраг, өргөргийн 50°100° градус огтолцдог 4 цэг байдаг боловч үүнээс биечлэн очих боломжтой цорын ганц цэг нь Хөвсгөл аймагт байдгаараа онцлогтой. Энэ онцгой газарт цуглаж, энерги хуримтлуулаад аяллаа цааш үргэлжлүүлэн хөх цэнхэр Хөвсгөл далайн эрэгт байрлах Лэйк Форест Лодж дээр байрлана. Далайн эрэг рүү тольдон харах буудлын өрөөндөө орж тухлаад өдрийн хоолоо иднэ. Өдрийн хоолны дараа Хөвсгөл далайг дээрээс нь тольдон харах оргил өөд аажуухан алхахад ой хөвчийн цэвэр агаар сэнгэнэн үнэртэж,  олон шувуудын жиргээнд сэтгэл баясдаг. Оргил өөд гарч Хөвсгөл далай ээжид дээж өргөж, хүслээ хэлээд баазын зүг буцна.

Дэлгэрэнгүй хөтөлбөр авах бол https://www.jamogrand.mn/_files/ugd/ffef72_18239dab5e5c4126992272af7c117020.pdf

Нэмэлт мэдээлэл бол sales@jamogrand.com имэйл хаягаар эсвэл 95011166 дугаарт холбогдоно уу. 

Share this event

bottom of page