ЖАМОГРАНД ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН ЦОГЦОЛБОРЫН СҮЛЖЭЭ
Тав тух, тансаг байгаль, дахин давтагдашгүй төгс орчин
ДРИЙМ ГОВЬ ЦОГЦОЛБОР
N43’54’31,7” E103’51’53,7”
Байгалийн олон дүр төрхийг өөртөө цогцлоосон гайхамшигтай урлан мэт хараа цуцам говийн талд нар мандах жаргах үзэсгэлэнг таашаан амрахад аниргүй ертөнцөд байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Уламжлалт гэрийг орчин үеийн ариун цэврийн өрөө шүршүүр бүхий байдлаар шийдэж таны тав тухад нийцүүлсэн нь аятай таатай амрах нөхцөлийг бүрдүүлсэн билээ. Монголын говийн уудам талд усан санд шумбаж наран шарлагын орон дээр биеэ ээн хэвтэж байна гэж та төсөөлж байсан уу ? Мөн алжаал тайлах эмчилгээний бүтэн биеийн массаж хийлгэж кайф авч амарч тайвширна.Үдэш болоход тийм ч сэрүүн болдоггүй тул гадаа терасанд оройн хоолоо идэнгээ шөнийн тэнгэрт түгэх түм буман оддыг ширтэн харах нь өнгө хуарын гайхамшиг мэт. Монгол туургатны уламжлалт хоолны соёлыг хадгалах үүднээс борцтой шөлтэй хоол, тэмээний махан стэйкийг санал болгоод зогсохгүй бургер пицца гэх мэт хоолнуудыг ч идэж болно.
ТЭРЭЛЖ ХИЛС ЦОГЦОЛБОР
N47’52’26,57” E107’25’51’,54”
Тэрэлж Хилс Цогцолбор нь Улаанбаатар хотоос холгүй байгалийн үзэсгэлэнт газар байрладаг бөгөөд цэвэр орчин, эелдэг инээмсэглэлээр угтан авч үйлчилдэг гэр бүлийн амралт бүхий цогцолбор юм. Бяцхан үрсэд тань зориулсан өөр орчин сонирхолтой хөтөлбөрүүд, дотор болон гадаах тоглоомын талбай, ном унших лоунж хэсэг, ширээний теннис, агаарын теннис, сагсан бөмбөгийн талбай, усан сан зэргийг тохижуулсан бөгөөд хүүхдүүдийг цагаа зугаатай өнгөрүүлж байх хооронд ээж аавууд нь түүдэг галын дэргэд мах шарж идэнгээ шар айраг шимж элдвийг ярин сууна. Тохилог зочид буудлын өрөө болон орчин үеийн стандартад нийцүүлэн зассан дотороо ариун цэврийн өрөө шүршүүр бүхий гэрүүд бий. Иж бүрэн тоноглогдсон сургалтын танхимдаа эрдэмтэн, зөвлөх, найз нөхөд хамт олонтойгоо ирж ажиллангаа амарч, байгалийн өвөрмөц, сонирхолтой тогтоц болох Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын талаар илүү ихийг мэдэж авч, шинэ туршлага хуримтлуулж дурсамжтай мөчүүдийг өнгөрөөдөг учраас хүмүүсийн зорин очих дуртай баазуудын нэг билээ.
ЛЭЙК ФОРЕСТ ЦОГЦОЛБОР
N50’29’1,300” E100’9’37,600”
Жилийн дөрвөн улиралд үзэсгэлэнтэй байдаг Хөвсгөл нуурын эрэг дээр шилмүүст ойгоор хүрээлэгдсэн манай цогцолбор нь таньд нам гүм байдал цэвэр агаар харууцтай байгаль цэнгэг усыг тольдон суух боломжийг олгоно. Өглөөний цай уух зуур ресторанд модны үнэр ханхлан галын чимээ сонсогдон таны ширээнд өглөөний нар тусах нь таны ууж буй кофег улам амттай болгоно. Монголын хамгийн их эзэлхүүнтэй хамгийн гүн цэнгэг нууранд хөвөх усан онгоцоор аялаад ойролцоох ууланд алхна. Оройн хоолоо идсний дараа нуурын эргийн ойролцоо байдаг түүдэг галын талбайд дарс шимэнгээ смрос идэн үдшийг хөгжилтэй өнгөрөөнө. Адал явдлаар дүүрэн өдрийн орой нь гэр тус бүрт шүршүүр ариун цэврийн өрөөтэй уламжлалт гэрийг орчин үеийн хэрэгцээнд нийцүүлэн тохижуулсан дулаан гэрт амарна. Маргааш өглөө нь мориор сарлагтай айлд очиж хөдөөний айлын ахуйтай танилцна. Чөлөөт цагаараа тоглоом тоглох кино үзэх гэх мэт олон хөтөлбөрүүдээс сонголтоо та хийгээрэй. Нуурын эргээр алхахад ходон ангир галуу сарлаг зэрэг идээшин бэлчихийг харахад нь тааламжтай.