top of page

ВЭЛСПРИНГ ВОЯАЖ

Muughi Khongor Sand Dune.jpg

Тур оператор

  • Өндөр зэрэглэлийн аялал

  • Онцгой маршрут, хөлийн газраас зайдуу

  • Аяллын онцгой дурсамж

ТЭРЭЛЖ ХИЛЛС ЦОГЦОЛБОР

Terelj Hills Lodge 5.jpg

Гэр бүлийн цогцолбор

  • Үзэсгэлэнт Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрладаг гэр бүлийн тохилог зочид буудал

  • Уламжлалт Монгол гэрийг орчин үеийн стандартад нийцүүлэн тохижуулсан ариун цэврийн өрөө, шүршүүр бүхий гэр

  • Хурлын өрөө 

ДРИЙМ ГОВЬ ЦОГЦОЛБОР

Dream Gobi Lodge 3.jpg

Өндөр зэрэглэлийн цогцолбор

  • Уламжлалт монгол гэрийг орчин үеийн стандартад нийцүүлэн тохижуулсан ариун цэврийн өрөө, шүршүүр бүхий цогцолбор

  • Говьд байрлах усан сан, спа бүхий цогц үйлчилгээ 

  • Уламжлалт болон Европ хоолны цэс

ЛЭЙК ФОРЕСТ ЦОГЦОЛБОР

Lake Forest Lodge.jpg

Ойгоор хүрээлэгдсэн гэрүүд

  • Хөвсгөл далайн эрэгт байрлах тохилог гэрүүд

  • Завины аялал, морь унах аялал 

  • Орон нутгийн онцлог бүхий бөө, цаатанд зочлох

ГҮҮД РҮҮТ ИНТЕРТРЭЙДИНГ

Goodroot 2.jpg

Даланзадгад дахь махны үйлдвэр

  • Органик мах, антибиотикгүй, генийн өөрчлөлтгүй

  • Нутгийн иргэдийн дуртай бүтээгдэхүүн 

  • Чанарын стандарт хангасан 

ПИЙС ДЕЛИ

Deli 1.jpg

Шинэ мах, Эрүүл хоол

  • Говийн махаар хийсэн эрүүл хоол

  • Органик бүтээгдэхүүн

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Компанийн үйл ажиллагаа ба салбарын мэдээ

Jamo Group team.jpg

МАНАЙ ГЭР БҮЛ

Энэ группын түүх ажилсаг, хичээнгүй нэгэн гэр бүлээс гаралтай. Компанийн хөрөнгө оруулагч И.Баттуяа, Д.Батзориг нар Японд амьдарч байх үедээ Онуки сантай танилцаж, итгэлийг нь олсноор Монгол-Японы хамтарсан хөрөнгө оруулалттай Жамоторабэрү ХХК буюу Japan, Mongolia travel нэртэй компани байгуулагдаж, Өмнийн цэнхэр говьд "Дрийм Говь" жуулчны баазыг 2008 онд барьж босгосон түүхтэй. 2012 онд "Тэрэлж Хиллс Лодж", 2013 онд "Пийс Ресторан", 2015 онд Баяндунгийн мал үржүүлэг, 2017 онд "Лэйк Форест Лодж", 2019 онд "Гүүдрүүт Интертрэйдинг" махны үйлдвэр, 2019 онд "Вэлспринг Вояаж" аялал жуулчлалын компанийг байгуулан, жилээс жилд хурдтай өсөн дэвжиж буй хамт олон юм. 

Анх бид үлгэр жишээ уламжлалт бизнес босгож, чанараар тэргүүлэх зорилготой байсан бол одоо бидний алсын хараа өөрчлөгдөж, энэ гэр бүлийнхээ олон жилийн хөдөлмөрийн үр шимийг ард түмэнтэйгээ хуваалцах зорилгоор хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргахаар, улмаар олон улсын зах зээлд хувьцаа гаргахаар төлөвлөж байна. 

Харин бидний бизнесээ удирдах зарчим маань өөрчлөгдөөгүй бөгөөд “Бид чадварлаг ажилтнуудынхаа хүч, сэтгэлд тулгуурлан хүн ба байгаль орчинд ээлтэй чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулах замаар хэрэглэгчиддээ үнэ цэнтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх” эрхэм зорилготой.

Харин энэ зорилго, алсын харааны цаана гэр бүлийнхээ гишүүдээс гадна хамтран ажилладаг харилцагчид, үйлчлүүлэгчиддээ хүрч, хэрэгцээ, шаардлагад нь нийцүүлэн тасралтгүй хөгжих хүсэл, зорилго бий. Манай гэр бүлийг сонгосон танд баярлалаа. 

1 (1).jpg

ХОЛБОО БАРИХ

Асуулт, сэтгэгдэл, хүсэлт байвал доор бичиж илгээнэ үү

+976 99022507

Баярлалаа. Таны хүсэлтийг хүлээж авлаа.

bottom of page